Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам үргэлжилж байна. Парис 2024 олимпийн наадамд Монгол Улс есөн спортын төрөлд 33 тамирчнаа илгээсэн. Өнөөдөр /2024.08.01/ эмэгтэйчүүдийн -78 кг жинд 19 настай тамирчин О.Хүслэн эхний тойрогтоо Эквадорын Чала Ванессатай барилдана. Тэрбээр 33 дахь удаагийн олимпийн наадамд өрсөлдөж буй хамгийн залуу монгол тамирчин юм.
- О.Хүслэн 2022 онд жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер цол тэмдгээ гардан авсан. Түүний гаргаж байсан амжилтаас дурдвал,
- 2022 оны Улаанбаатар Их Дуулга тэмцээний хүрэл медаль
- Монгол Улсын Залуучуудын УАШТ-ий Алт
- Насанд Хүрэгчдийн УАШТ-ий Мөнгөн медаль
- Азийн АШТ-ий хүрэл медаль хүртэж байжээ.
Парис 2024 олимпийн наадмын өмнө Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан ДАШТ-д анх удаа өрсөлдөж эхний тойрогт Габоны ахмад жүдоч Агоно Кареныг ялж байсан удаатай.