Монгол, Японы парламентын бүлгийн ажиллагааг сайжруулах талаар санал солилцов

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лу.Гантөмөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн (Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан) Хагиүда Коичи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын зүгээс Засгийн газраас баримталж буй бодлого, реформын арга хэмжээ, эдийн засгийн хөгжил, тогтвортой байдал хөгжлийн гарц шийдлийг танилцууллаа.

Түүнчлэн, хоёр улсын парламентын харилцааг бэхжүүлэх, Монгол, Японы парламентын бүлгийн ажиллагааг сайжруулах, Монгол дахь коосэн сургуулийн тогтолцоог бэхжүүлэх, Японы Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио-гийн Монгол Улсад хийх айлчлалын талаар санал солилцов.