Буудлага: О.Есүгэн шигшээ шатанд шалгарлаа

Парисын олимпийн буудлагын тэмцээн өнөөдөр/2024.08.01/ үргэлжилж байна. Монгол Улсын тамирчин О.Есүгэний хувьд эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалын буудлагад өрсөлдөж, урьдчилсан шатанд 589 оноогоор дөрөвдүгээр байр эзэлж, шигшээ шатанд шалгарлаа. Шигшээ шат маргааш/2024.08.02/ 15.30 цагаас болно.