Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга хулгайлахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр  Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан, хойноос нь хөөсөн иргэдийг  буудаж алахыг завдсан гэмт хэрэг  2018 оны есдүгээр сарын 09-ний өдөр гарсан.

Энэ хэргийг Д, Т, T нарын гурван хүн үйлдсэн байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч нарыг ТОЗ-8 маркын галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтлийг учруулсан, мөн гар утас, гэрэл зургын аппарат, тээврийн хэрэгслийн түлхүүр Toyota Landcruiser-200 маркийн машин зэргийг ТОЗ-8 маркийн галт зэвсэг хэрэглэж авсанболох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.

Дээрх хэргийг Завхан аймгийн прокурорын газар хяналт тавин ажиллаж, яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Эх сурвалж: Завхан аймгийн прокурорын газар