Хуучин орон сууцыг буулган шинээр барьсан бол хөнгөлөлт эдэлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барьж ашиглалтад оруулсан тохиолдолд орон сууцны хоёр хувийг нийслэлийн орон сууцны санд төвлөрүүлэхгүй байх тухай, НИТХ-ын 2015 оны 6/22 тогтоолоор баталсан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН, байгууллагуудыг санхүүжүүлэх журам болон машин цагийн тарифыг шинэчлэх төслийн талаар, нөхөн олговрын хөрөнгийн тухай хэлэлцжээ. 

Мөн нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл 1”-ийн хэрэгжилтийн талаар, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ЕБС-ийг гурван ээлжээс хоёр ээлжинд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай ажлын талаар танилцуулга хийсэн байна.