Ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийг аль болох худалдаж авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхаарууллаа. Үүнтэй холбоотой хэргийг дурдахад иргэн Г, Н нараас Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн гомдлын дагуу дэлгүүрт худалдан борлуулж байсан хушга самрыг лабораторийн шинжилгээнд хамруулахад гурилын жижиг, жуулгавчийн авгалдай, агуулахын хортон илэрчээ. Иймд үлдэгдэл хушга самрыг хураан авч устгасан байна.
Тус дэлгүүрийн эзэн хушга самрыг Казакстан улсаас ирсэн иргэний гар дээрээс худалдан авсан аж. Ил задгай худалдаа, гар дээрээс зарагдаж буй үзэм, бурам, чавга, самар зэрэг нь хортон шавжаар бохирлогдсон байх магадлалтай тул иргэд ил задгай худалдаа, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзах, хүнсний бүтээгдэхүүнийг сайтар шалгаж авахыг зөвлөж байна. Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар