Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2018.12.17/ Төрийн ордонд хуралджээ. Хуралдаанд нийт 29 гишүүнээс 17 нь оролцож, МАН-ын Бага хурлыг зарлан хуралдуулах тухай асуудлыг авч хэлэлцэн энэ сарын 19-нд буюу Лхагва гаригт 11.00 цагаас байхаар товлосон байна.
Бага хурлаар зарим гишүүдээ хасна гэдгээ МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдэж байсан билээ. Мөн бүлэг дотроо үүсээд байгаа асуудлыг Бага хурлаараа хэлэлцэх юм байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад ажлын айлчлал хийж энэ сарын 15-нд ирсэн билээ.