З.Нарантуяа: МАН асуудлаа шийдэхгүй бол бид УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын даргын асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлэхээр болжээ.   

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлж байна.

М.Энхболд дарга албан тушаалаа сайн дураараа өгч, 60 тэрбумын асуудлаар шалгуулах ёстой гэж үзэж байна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд стратегийн ордыг авсан, концесс авсан, ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглаж зээл авсан бүх албан тушаалтан, гишүүдэд хариуцлага тооцох тухай асуудлыг яаралтай оруулж ирэхийг шаардаж байна. Хариуцлагатай байна гэж мэдэгдэл хийсэн. Үүнийг нь шаардаж байна.  Энэ байдал удаан үргэлжлэх юм бол АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн оруулж ирсэн УИХ-ыг тараах байр сууриндаа бат суурьтай байх болно гэдгээ хэлье.  

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “МАН-д үүссэн хагарал зөвхөн нам доторх хагарал гэж харагдахаа больсон. Засаглалын хямрал нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч байна. 

“Өргөдлөө өгөхөд хуулийн заалт байхгүй байна“ гэсэн жижиг шалтгааныг УИХ-ын дарга хэлж байгаа. Хуулийн тэр заалтыг барихгүйгээр ёс зүйн хариуцлага хүлээж, сайн дураараа өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой. Хэрэв ингэж чадахгүй бол бидний хувьд Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг дэмжих тал руугаа явна. Төрийн ажил гацаад бүтэн нэг сар болж байна." гэлээ.