Монгол дахь НҮБ-ээс агаарын бохирдолд хурдан бөгөөд хялбар шийдэл байхгүй гэв

Монголчууд утааны эсрэг арга хэмжээ авч өгөхийг НҮБ-аас хүсэж, change.org сайтаар дамжуулан гарын үсэг цуглуулж, өнөөдрийн байдлаар 55 мянга орчим иргэд гарын үсгээ зураад байгаа билээ. Тэгвэл энэ хүсэлтэд Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас мэдэгдэл гаргажээ.

Энэхүү мэдэгдэлд "Нэгдсэн Үндэстний Байгууллага нь цэвэр агаарын төлөөх олон нийтийн санаачилгыг сайшааж байна.

Агаарын бохирдлыг бууруулах ажил, санхүүжилтийг Засгийн газар тэргүүлж, хувийн хэвшил, нийгмийн бусад талуудтай хамтрах нь зүй юм. Харамсалтай нь энэ асуудалд хурдан бөгөөд хялбар шийдэл байхгүй.

НҮБ нь ногоон эрчим хүч, аюулгүй, цэвэр агаараар амьсгалах эрхийг хангахаар ажиллаж байгаа талуудад зөвлөж, тэдгээрийг холбож, хамтран ажилладаг.

Мөн НҮБ нь бодлого, аргачлалын зөвлөгөө үзүүлдэг бөгөөд шийдвэрүүдийг гаргаж, санхүүжилт болон бусад асуудлыг шийдвэрлэх ажлыг тухайн улсын Засгийн газар манлайлан дотоодын бусад талуудтай хамтран хийх ёстой" хэмээжээ.

Монгол Улс дахь НҮБ-аас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.