Өнгөрсөн наймдугаар сард Дархан-Уул аймагт гэрийнхээ гаднаас алга болсон 5 настай охиныг хоёр хоног хайсны эцэст 2018 оны наймдугаар сарын 21-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны дэвсгэрээс олсон билээ.
Охиныг 37 настай эмэгтэй хулгайлан авч явсныг тогтоон, Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид баривчилсан. Түүнчлэн П.Батсуурийг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдож болзошгүй гэх үндэслэлээр 30 хоног цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.
Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүхээс П.Батсуурийг буруутайд тооцон, гурван жилийн хорих ял оногдуулжээ.
ШҮҮХИЙН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭР:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар