АТГ-аас олны анхааралд өртсөн зарим хэргүүдийг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Хөгжлийн банк, оффшор бүс, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хууль бус олголт, ЖДҮХС-гийн зээлийг хууль бусаар ашигласан, Эрдэнэтийн 49 хувийг эзэмшсэн, Стандарт банк, Оюутолгойн гэрээ, Монголбанкны зэрэг эрүүгийн хэрэгт ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар албаныхан өмнө мэдэгдсэн билээ.
Түүнчлэн Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан гэх 800 гаруй тэрбум төгрөгийн зарцуулалтыг шалгаж эхлүүлсэн байна. Уг чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд эхний байдлаар "Утааны эсрэг ээж, аавууд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүүг хохирогч талын төлөөлөл болгон тодруулга аваад байгаа аж.