УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа мэдэгдэж энэ сарын 04-нд өргөдлөө өгөөд буй. Тэгвэл АН-аас УИХ-ын гишүүн Л.Болдын гишүүнчлэлээс татгалзах тухай мэдэгдэл, хүсэлтэд өнөөдөр хариу өгчээ.
Албан бичигт Л.Болд гишүүний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэдгээ мэдэгдэж, үндэслэлүүдээ нь тайлбарласан байна. Тухайлбал, АН-ын гишүүд, дэмжигчдийн итгэлийг хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогдсоны хувьд үүрэг, хариуцлагаа ухамсарлан, АН-ыг мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх амлалтаа биелүүлсний дараа гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ дахин гаргахыг мэдэгджээ.