Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилтийг хийдэг боллоо

Хиймэл дагуулын байнгын ажиллагаатай станцын тусламжтайгаар өндөр нарийвчлалтай Геодизын загварыг ашиглаж эхэллээ. Ингэснээр газрын гадаргын өндөржилт, хотгор, гүдгэрийг  кадастрын зурагтай хослуулан боловсруулж,  авто зам, инженерийн дэд бүтэц, хот төлөвлөлтийг алдаагүй, эрсдэлгүй хийх боломжийг олгохын зэрэгцээ иргэн, хуулийн этгээдийн төсөв, санхүү, цаг хугацааг хэмнэх боломжтой боллоо гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.