Согтуу этгээд эхнэрийг нь авч явсан эмнэлгийн машины араас мөргөжээ

 

2018.12.11-ний 02:00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн III эмнэлгийн зүүн замд Range Rover автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Нийслэлийн түргэн тусламжийн төвийн H.Starex маркийн автомашинтай мөргөлдсөн осол бүртгэгдсэн байна. Ослын улмаас түргэн тусламжийн төвийн эмэгтэй нэг эмч гэмтжээ.

Ослын тухайд тодруулбал, түргэн тусламж тухайн үед дуудлагаар очоод бие нь өвдсөн эмэгтэйг авч явах гэхэд согтуу эрэгтэй нь хамт явна гээд агсам тавиад байсан учир зөвшөөрөөгүй байна.

Ингээд согтуу этгээд машинаа барьж яваад араас нь мөргөжээ.

Энэ хэргийг Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна гэж ТЦА-наас мэдээллээ.