ЗӨВЛӨГӨӨ: Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх энгийн аргууд

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах байдал улам нэмэгдсээр байгааг албаныхан онцолж байна. 

Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.

Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг юм.