Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Сансарт байрлах “KFC” хоолны газарт согтуу хүн танхайрч, буу гарган ажилтнууд болон үйлчлүүлэгчдийг сүрдүүлсэн хэрэг гарчээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр "Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайраад байна” гэсэн мэдээллийг 12 дугаар сарын 8-ны 05:50 цагт хүлээн авч шалгахад тус зоогийн газар БЗД-ийн хоёрдугаар хороонд оршин суух хаягтай “Э” /эр.40н/ согтуурсан үедээ хийн буу гаргаж тус хоолны газрын ажилтнууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж танхайрсаныг таслан зогсоож ПБ-4-2 маркийн хийн гар буу, хоёр ширхэг сумны хамт хураан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна" гэлээ.