ЭХЭМҮТ-ийн гадаа эх төрсөн болон эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлагатай холбооотой албан даалгаврыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр гаргалаа.
Албан даалгаварт эмнэлгүүдийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн хаягжилтыг сайжруулах, шөнө өдөр ямар ч цагт олоход хялбар болгох, эмнэлгүүд жирэмсэн эмэгтэйд хүндрэл учруулахгүй, харьяалал харгалзахгүй тусламж үзүүлэхийг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгожээ.
Мөн эмнэлгийн ажилтнуудын үр дүнгийн гэрээ, ажил дүгнэх үзүүлэлтүүдэд харилцаа, хандлагын алдаа зөрчил гаргасан эсэхийг харгалзан үзэж дүгнэхийг албан даалгаварт тусгасан байна.