Төрийн албан хаагчдын талаар гомдол мэдээллийг 1900-1210 дугаарт хүлээж авна

Төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий "Ард түмний хяналтын төв 1900-1210" энэ сарын 10-нд албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Тус байгууллагын талаар танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. 

Ард түмний хяналтын төв нь 1900-1210 утасны дугаарын 24 цаг нээлттэй ажиллуулж төрийн албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн хяналт тавих зорилготой аж.

Ард түмний хяналтын төвийн 1900-1212 утсаар хэн хандаж болох вэ?

  • Өргөдлөө шийдүүлээд шийдвэрт нь сэтгэл хангалуун биш байгаа иргэн
  • Асуудлаа шийдүүлэх гээд өргөдөл өгөөд шийдүүлж чадаагүй иргэн
  • Асуудлаа шийдүүлэхийн тулд гарц хайж байгаа иргэн
  • Төрийн байгууллага, түүний албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа иргэн
  • Сэтгэл зүй тогтворгүй, стресстэж буй иргэн
  • Хууль зүйн тусламж хэрэгтэй, зөвлөгөө зөвлөмж хэрэгтэй байгаа иргэн