Сакура ОУ-ын сургуулийн сурагчид дэлхийн жишигт нийцсэн шинэ байрандаа хичээллэж эхэллээ

Сакура Олон Улсын сургууль  20 жилийн ойн босгон дээр их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Богд уулын бэл, хатан туулын хөвөөнд Улаанбаатар хотын хамгийн утаа багатай бүсэд шинэ сургуулийн барилгаа амжилттай дуусгаж, энэ сарын 20-нд сурагчдаа хүлээн авлаа. 

Сүүлийн жилүүдэд манай улсын боловсролын салбарт хувийн сургуулиуд ихээр байгуулагдаж байгаа бөгөөд тэр тусмаа бага дунд боловсролын хувьд хувийн сургуулиудын эзлэх хувь болоод нийгмийн үнэлэмж харьцангуй өндөр болж байна. Үүнийг дагасан бага дунд боловсролын тогтолцооны тэлэлт бий болсоны нэгэн  жишээ бол 20 жилийн түүхтэй Сакура Олон Улсын сургууль юм.

Өнөөдөр Сакура Олон Улсын сургууль нь 20 жилийн ойн босгон дээр их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Богд уулын бэл, хатан туулын хөвөөнд Улаанбаатар хотын хамгийн утаа багатай бүсэд шинэ сургуулийн барилгаа амжилттай дуусгаж, сурагч хүүхдүүдээ хүлээн авч байна.

 Сакура Олон Улсын сургууль нь Англи хэл, Япон хэл, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд Англи Япон хэлний сургалтыг мэргэжлийн гадаад багш нар удирдан явуулдаг. Мөн Япон Улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддагаараа онцлогтой.

Сакура Олон Улсын сургууль суралцагч нарынхаа оюун ухаан, бие бялдар, авьяас билгийг нээн хөгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэхүйц сургалтын орчинг бүрдүүлж, дэлхийд тэргүүлэх сургалтын хөтөлбөрүүдийг, мэргэжлийн боловсон хүчний хамт үе шаттайгаар нэвтрүүлэх ажиллах замаар Дэлхийд өрсөлдөх чадамж бүхий Монгол хүнийг бэлдэхийг зорин хичээж ажиллаж байна.

Хүүхдийн зөв төлөвшил хүмүүжилд эрдэм мэдлэг, шинжлэх ухаанаас гадна спорт, урлаг чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс Сакура Олон Улсын сургууль суралцагч нартаа зориулж,  сүүлийн үеийн стандарт шаардлагыг хангасан спорт заал, урлагийн танхим болон бусад зураг, бүжиг, шатрын танхим, IQ сургалт гэх мэт бүхий л төрлийн сургалт, дугуйлангуудад хамруулан ажилладаг. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, нийгэмд тустай хөдөлмөрөөр хүүхдүүдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд голлон анхаарч ажилладаг.


Зөв монгол хүн болж төлөвшихөд суурь боловсрол хамгийн чухал. Ерөнхий боловсролын хувийн хэвшлийн шилдэг боловсон хүчинтэй "Сакура" олон улсын сургууль Монгол Улсын боловсролын салбарт, тэр дундаа бага, дунд боловсрол олгодог хувийн сургуулийн дунд нийгмийн үнэлэмж өндөр, чанартай боловсрол олгосоор багагүй хугацааг үдсэн билээ. Тус сургууль нь англи, япон хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд мэргэжлийн багш нар удирдан явуулдаг. Мөн сурагчид Япон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддагаараа давуу талтай.

Нээлтийн ёслолд "Сакура" олон улсын сургуулийн шинэ байрны нээлтэд УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нарын хүндэт зочид хүрэлцэн ирж оролцов.

Боловсролын салбарт шинэ өнгө, жишиг тогтоосон хичээлийн байрны нээлтийн ёслолын үеэр "Сакура" олон улсын сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Баясгалан  болон тус сургуулийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн, Кёкүшюзан Д.Батбаяр нартай уулзаж, сэтгэгдлийг нь хуваалцлаа.

Т.Баясгалан: Хэрвээ хоёр ээлжээр хичээллэвэл 2300 хүүхэд хичээллэх боломжтой

 -“Сакура” олон улсын сургуулийн 20 жилийн ойд зориулсан их бүтээн байгуулалт, сургуулийн нээлтэд цаг зав гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлж байна. Манай сургууль 1999 онд анх байгуулагдсанаасаа хойш дөрвөн удаа бууриа сэлгэсэн түүхтэй. Шинэ байртай болохоосоо өмнө “River garden”-ы “Time square” хотхонд дөрвөн давхар байшинд үйл ажиллагаагаа явуулж байлаа. Хүүхдүүд маань олон болж, өргөжихийн хэрээр шинэ байр бидэнд зайлшгүй хэрэг болсон. Өнөөдөр ингээд шинэ, сайхан сургуультай болж байгаад баяртай байна. Улсын сургуулийн стандартаар тооцож, хоёр ээлжээр хичээллэвэл 2300 хүүхэд энд хичээллэх хүчин чадалтай. Бид сургуульдаа мэргэжлийн хичээлээс гадуур үйл ажиллагаа явуулах боломжтой бүх сүүлийн үеийн дэвшилтэт технологи, лаборатори, дугуйлан нээсэн байгаа. Үүнээс гадна урлаг, спортын заал, шатар, балет гэх мэтчилэн бүх ангиуд өөр өөрийн гэсэн онцлогтой. Манай хамт олон бүгдээрээ сэтгэл, хүчээ нэгтгэж, сургуулийнхаа барилгыг богино хугацаанд амжилттай барьж дуусгасандаа баяртай байна.

Кёкүшүзан Д.Батбаяр: Бодож явсан зүйлс минь бүтсэнд бахархалтай байна

 -Манай "Кёкүшю" групп өнөөдрийг хүртэлх хугацаанд олон салбарт хөрөнгө оруулалт хийлээ. Би сүмогийн сургуульд суралцаж байхдаа япон хүүхдүүдийн соёл, ухамсар, хүмүүжлийг монгол хүүхдүүддээ яаж нэвтрүүлэх вэ гэдэг талаар их боддог байлаа. Сүмогоос зодог тайлж, монголдоо ирснийхээ дараа ч энэ тухай бодож, сургууль байгуулах боломж гарах байх гэж итгэдэг байлаа. Энэ мөрөөдөл, зорилгоо биелүүлж, “Сакура” сургууль маань байгуулагдсан. Өнөөдөр 20 жилийн ойтойгоо золгож буй сургуулийнхаа хөрөнгө оруулалтыг шийдэж, сурагчдаа шинэ байртай болгосондоо тун их баяртай байна. Хотын утаа болон түгжрэлээс хол Яармагийн дэнжийг сонгон, бид нүүж ирлээ. 2500 гаруй хүүхэд хичээллэх хүчин чадалтай, япон стандарттай энэхүү сургуулийг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгч байгаа маань их сайхан санагдаж байна. Хамгийн гол нь бодож явсан зүйлс минь бүтсэнд миний хувьд маш их бахархалтай байна.