Өнөөдөр 11:00 цагаас УБТЗ-ын Зам засварын машинт станцын хамт олон, Замын 4-р ангийн замчид хамтран Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын эхний 1,5 км замыг барих ажлыг эхлүүллээ.
Төмөр бетон дэр, Р-65 зам төмөр, английн пандрол бэхэлгээтэй уг төмөр замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад өгөхөөр УБТЗ шамдан ажиллаж байна.
Тус төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр УБТЗ ажиллаж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний хэд хэдэн компани ажиллаж байгаа юм.
Одоогоор далангийн ажил 94 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд өнөөдөр ийнхүү төмөр замаа барих ажил эхэллээ.