Монгол банк өнгөрсөн сард 1.2 тонн алт худалдаж авчээ. Ингэснээр оны эхний 11 сарын байдлаар худалдаж авсан алтны хэмжээ 18.9 тоннд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил үзүүлэлт юм байна.
Өнгөрсөн сард Дархан Уул аймаг 93.3 кг, Баянхонгор аймаг 41.6 кг алт тушааж нийт аймгуудаа тэргүүлсэн байна.
Монгол банк өнгөрсөн сард нэг грамм алтыг 100 995.34 төгрөгөөр худалдаж авчээ.