Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө 8:00 цагт эхэлvсэн бөгөөд хуралдаанаар 14 асуудал хэлэлцэх юм байна.
Тэд өнөөдөр Орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтын журам баталсан байна. Ингэснээр ипотекийн 8 хувийн зээлийн санхүүжилтэд зарцуулагддаг 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум төгрөгт хүргэнэ гэж Засгийн газраас мэдээллээ.
Мөн инженерийн дэд бүтэцэд холбогдсон 120 мкв хүртэл хэмжээтэй амины орон сууцыг 8 хувийн зээлээр авч болохоор болсон байна. Ингэснээр найман хувийн орон сууцны зээл авах иргэд 70 хувь нэмэгдэх тооцооллыг хийж Засгийн газраас баталсан байна. Засгийн газар утааны голомтод амьдарч буй иргэдийг түлхүү орон сууцжуулах бодлого барьж байгаа аж.
Түүнчлэн Хөгжлийн банкны санхүүжилтээр яармагт барьж буй 972 айлын орон сууц ирэх нэгдүгээр сард ашиглалтад орох юм байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт: