САЙН МЭДЭЭ: Бензиний үнэ, долларын ханш тус тус БУУРАХААР боллоо

Засгийн газраас шатахууны үнэ болон ам.долларын ханшийн өсөлтийн талаар Монголбанк болон нефть импортлогч нартай уулзаж, тодорхой асуудлуудад тохиролцоонд хүрсэн байна. Тодруулбал, өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогчид болон Монголбанкны удирдлагуудтай уулзалт хийж дараах үр дүнд хүрчээ. Үүнд,

1. Ирэх баасан гариг буюу 12.07-ноос эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр бууруулах,
2. Аравхоёрдугаар сарын эцэс гэхэд 200 төгрөгөөр бууруулах,
3. Автогаз өнөөдрөөс эхлэн 150 төгрөгөөр бууруулахаар нефть импортлогчидтой тохирсон байна. 
4. Долларын ханш маргаашаас эхлэн үе шаттай бууруулахад анхаарч ажиллахыг Монголбанкны удирдлагуудтай ярилцжээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: "Улс төрийн зорилгоор үнээ бууруулахгүй үгсэн хуйвалдсан асуудал гарвал шууд тусгай зөвшөөрлийг чинь цуцална. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байхад Монгол дахь үнэ тасралтгүй өссөн, одоо буурч байх үед зах зээлийнхээ зарчмыг баримтлах ёстой" гэжээ.