Японы Засгийн газрын ТЭТГЭЛЭГ зарлагдлаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (цаашид “Яам” гэх) болон Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль (цаашид “АУНХИС” гэх) хооронд 2018 онд байгуулсан  харилцан ойлголцолын санамж бичгийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилээс АУНХИС-ийн тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Япон Улсын АУНХИСургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.

Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдснаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг англи хэл дээр энд, япон хэл дээр энд дарж танилцана уу.

Суралцуулах мэргэжлийн чиглэл

  • Department of Nursing
  • Department of Physical Therapy
  • Department of Occupational Therapy
  • Department of Speech and Hearing Sciences
  • Department of Orthoptics and Visual Sciences
  • Department of Radiological Sciences
  • Department of Pharmaceutical Sciences
  • Department of Medical Technology and Sciences
  • Department of Social Services and Healthcare Management

Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах

Өргөдөл гаргагч нь 2018 оны 11 дүгээр сарын 30-аас – 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 507 тоот өрөөнд 15:00-17:00 хооронд анкет, баримт бичгийг хүлээн авах болно. Японы тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэний анкет, баримт бичгийг хянан шалгаад дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлдэг.

I шатны шалгаруулалт: Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль 2018 оны 12 сарын 17-ны дотор ирүүлсэн Монгол иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна.  

II шатны шалгаруулалт: Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуульярилцлагыг 2018 оны 12 дугаар сарын 20-25-ны өдөр зохион байгуулна. Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авчирэх шаардлагатай.

Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг БСШУСЯ-нд 2018 оны 12 дугаар сарын 26-ны дотор хариу мэдээлэх үүрэгтэй. Тэтгэлгээр суралцах эрх авсан иргэн визанд 2019 оны 1 дүгээр сарын 4-нд орно.

Тэтгэлгийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдийн 15.00-17.00 цагт БСШУСЯ-ны 267131 утсаар лавлана уу.

ЖИЧ:  Цахим холбоосоор өгсөн материалтай сайтаар танилцаж, шаардлагын дагуу бүрдүүлж өгнө үү. Бүрдүүлт дутуу материал хүлээн авахгуй болохыг мэдэгдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ