УИХ-ын чуулганы хуралдаанд 71 гишүүн оролцож байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байна. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч одоогоор хэлэлцэх асуудалдаа ороогүй байна. Учир нь, ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон Засгийн газрын гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй байх эсэхээр гишүүд саналаа хэлж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж буй 75 гишүүний 71 нь оролцож байна.  

Яг одоо гишүүд асуулт асууж байна.