НИТХ-ын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанд 45 төлөөлөгчөөё 25 төлөөлөгч оролцож байна. Энэ талаар НИТХ –ын дарга С.Амарсайхан "Үлдсэн төлөөлөгч хүндэтгэх ажилтай учир чөлөөлсөн болно. НИТХ-ын дэгийн дагуу төлөөлөгчийн ирц бүрдсэн тул хурал нээснийг мэдэгдье” гэсэн юм.
Харин НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат “НИТХ-ын тэргүүлэгчдийн асуудалд өөрчлөлт оруулахыг хойшлуулах саналтай байна” хэлэв. Улмаар төлөөлөгчдөөс дээрх асуудлыг хойшлуулахыг дэмжье гэдэг дээр санал хураахад 18 нь дэмжлээ.
Одоо хотын дарга С.Батболд 2019 оны нийслэлийн төсвийн төслийг танилцуулж байна.