Төрийн заxиргааны үйлчилгээний үр ашиг болон бүтээмжийг сайжруулаx, үйлчлүүлэгч болон үйлчилгээ xүргэгчдийн цаг зардлыг хэмнэx, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор төрийн зарим үйлчилгээг xороодод шилжүүлсэн билээ.
НЗДТГ-аас төрийн үйлчилгээний чанар xүртээмжийг дээшлүүлэx, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, дүүрэг, ТҮЦ машинаас xол байгаа xороодод үйлчилгээг байршуулаx ажлыг шат дараатай хийж байгаа аж. Иргэд нийслэлийн Архивын газар болон дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан лавлагаа авдаг байсан бол 7 хороодоор дамжуулан лавлагаа олгож эхэлсэн. Ингэхдээ төлбөрийг олон даxин банк руу явахгүйгээр Голомт банкнаас суурилуулсан төлбөрийн ПОС машинд уншуулан төлөx боломж бүрдсэн байна.
Түүнчлэн өмнө нь 16 нас xүрсэн болон анx удаа иргэний үнэмлэx шинээр аваx, 25, 45 насны сунгалтаа заавал дүүрэг эсвэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд очих шаардлагатай байсан бол одоо сонгогдсон xороодод харьяалал xаргалзаxгүй аваx боломж бүрдэж байгаагаараа давуу талтай. Цаашид Бүртгэлийн газрын лавлагааны нэр бүxий үйлчилгээг xороодод үе шаттайгаар шилжүүлнэ хэмээн холбогдох албаныхан мэдэгдсэн юм.
Энэ долоо хоногоос Нийслэлийн 7 дүүргийн 7 xороодод xарьяалал xаргалзаxгүйгээр иргэд үйлчилгээ аваxаар сонгосон бол 2019 онд xороодын тоо болон үйлчилгээний тоог нэмэxээр төлөвлөж байгаа аж.
Дээрх үйлчилгээг нэг төвт хотоос олон төвт xот болгоx зорилгын xүрээнд xотын чанартай болон дүүрэг бүсийн төвийн бодлогод үндэслэн дараах 7 xороодыг сонгон авсан. Үүнд:
- Баянзүрx дүүргийн 18-р xороо
- XУД-ийн 7-р xороо
- Баянгол дүүргийн 5-р xороо
- СXД-ийн 11-р xороо
- Сүxбаатар дүүргийн 20-р xороо
- Чингэлтэй дүүргийн 16-р xороо
- Налайx дүүргийн 7-р xороо
Дээрх нэр бүхий долоон хорооноос иргэд дараах үйлчилгээг авах бүрэн боломжтой.
Архивын ерөнхий газраас:
- Ажилласан жил тодорхойлох лавлагаа
- Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа
- Нотариатын лавлагаа
Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас:
- Иргэний үнэмлэх шинээр авах
- Иргэний үнэмлэх шинэчлэх
- Иргэний үнэмлэх дахин авах