98 иргэнд 5.4 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1013 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3, Баянзүрх дүүргийн 21 иргэнд, Сүхбаатар дүүргийн 12 иргэнд, Чингэлтэй дүүргийн 28 иргэнд, Хан-Уул дүүргийн 18 иргэнд, Налайх дүүргийн 11 иргэнд, Багануур дүүргийн 5 иргэнд нийт 98 иргэнд 5,4 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ.
Мөн өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 126 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээж өглөө.

Эх сурвалж: Нийслэлийн Газрын Алба