Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газар, АНУ хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Компакт гэрээний дагуу манай улс Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авах болсон юм.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба