“Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагаас санаачлан “Гинжийг тасал 2” нөлөөллийн кампанит ажлыг Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр явуулж байаа билээ. Тус аян нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалах уриалах зорилготой юм.
“Гинжийг тасал 2” нөлөөллийн кампанит ажлын хүрээнд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран гаргасан “Эерэг цэнэг” манга буюу зурагт номын нээлт өнөөдөр боллоо. “Эерэг цэнэг” нь жендерт суурилсан хүчирхийлэл гэж юу болох тухай өгүүлэхээс гадна хувь хүний орон зайд халдахгүй байх, нэгнийхээ эрх чөлөөг хүндэтгэх тухай өгүүлэх юм.
“Хөөрхөн зүрх” ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Оюундарь “Сүүлийн үед залуучууд анимэ буюу зурмал кино, ном илүү сонирхож байгаа учраас тэдний сонирхож буй зүйлээр нь дамжуулж эерэг ойлголт өгөхийг зорьж байна. Номоор дамжуулан жендерт суурилсан хүчирхийлэл гэж юу вэ, уламжлалаар халхлагдаад буй нийгмийн тогтсон ёсыг яаж халах вэ зэрэг асуудлыг хөндсөн.
Мөн жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-аас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулагддаг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” болдог. Аяны хүрээнд уг номын нээлт болж байгаа юм. Дараагаар нь бид 500 гаруй залуучуудад номоороо дамжуулан хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм.
“Эерэг цэнэг” манга нь 3,000 хувь хэвлэгдсэн бөгөөд үүнээс 1,000 хувийг орон нутгаар, 2,000 хувийг нийслэлийн сургуулиудаар үнэгүй тараах ажээ.