Мансууруулах бодисын хор хөнөөлийг залууст таниулан сурталчилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаар тогтоолоор батлагдсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мансууруулах бодисын хэрэглээнээс үүдэн гарах нийгэм, эдийн засаг, хувь хүний ёс зүй, сэтгэцэд учрах хор уршгийн талаар оюутан залуучуудад тодорхой дэс дараатай мэдлэг, хандлага, зөв зан үйлийг эзэмшүүлэхэд чиглэсэн сурталчилгааны ажлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаанд их, дээд болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа оюутан сурагчдыг хамруулж байгаа бөгөөд тус арга хэмжээнд Rio-2016 олимпын наадам, 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадам, Ази тивийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин, боксын улсын шигшээ багийн тамирчин Д.Отгондалай нэгдэж, мансууруулах бодисын хор хөнөөлтэй тэмцэх ажилд оролцож байна.