SANTIAGO, Chile: Амны хөндийгөөс ялгарагч өвөрмөц шингэн болох шүлсийг шархны эдгэрэлтэнд тусладаг гэдгийг эртнээс хүмүүс мэдсээр ирсэн хэдий ч саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар яагаад амны хөндийд үүссэн шарх нь биеийн бусад хэсгүүдэд үүссэн шархнаас илүү хурдан эдгэрдэг ба тавилангийн хувьд сайн байдагийг судалж үзсэн төдийгүй хариуотыг нь ч олсон байна. Судалгаагаар шүлсний пептид histatin-1-ыг цусны судас үүсэлт буюу ангиогенезис процесст оролцох байдлыг судлаж үзсэний дүнд энэ нь шархны эдгэрэлтэнд маш чухал үүрэгтэй болохыг тогтоосон байна. Histatin-1 нь шархны орчимд цусны судас хэлбэржилт болон шархан дээр эсүүд наалдах, барьцалдах болон бусад хэсгүүдээс нүүдэллэн ирэх үйл ажиллагааг дэмждэг байна.
Энэхүү судалгааг Чилийн Их Сургуулийн Шүдний эмчилгээний салбарын судлаачид гүйцэтгэсэн бөгөөд судасны эндотел, цусны судас хэлбэржилт, эсийн өсгөр гэсэн гурван түвшинд туршилт хийж амьтан дээрх туршилт судалгаандаа тахианы үр хөврөлийг ашигласан байна. Хүний шүлсний дээжийг амны хөндийн хувьд эрүүл доноруудаас цуглуулсжээ. Судалгааг дээр өгүүлсэн гурван түвшинд хийсний дүнд histatin-1 болон шүлс нь цусны судас үүсэх процессийг дэмждэг болохыг олж тогтоосон байна.
“Бидний энэхүү судалгаа нь амны хөндийн болон арьсан дээр үүсэн шархны цаана агуулагдах биологийн процессүүдийн ялгааг илүү сайн мэдэж авахад чухал түлхэц боллоо” гэж судалгааны багийн гишүүн дэд профессор Dr. Vicente A. Torres хэллээ. “Бидний энэхүү судалгаа нь амны хөндийгөөс бусад газар үүссэн шархны эдгэрэлтийг сайжруулах чиглэлээр илүү сайжруулсан аргачлал боловсруулахад туслана гэдэгт итгэлтэй байна” гэж тэрээр нэмж хэллээ.
Судлаачид одоогоор судалгааны дараагийн үе шатыг эхлүүлээд байгаа ба судалгааны үр дүнд илрүүлсэн молекулуудыг ашиглан шархны эдгэрэлтэнд дэмжлэг үзүүлэх материал болон имплантын бүтээгдэхүүн гарган авахаар ажиллаж байна.
Энэхүү судалгаа нь “The salivary peptide histatin-1 promotes endothelial cell adhesion, migration, and angiogenesis,” гарчигтайгаар FASEB Journal сэтгүүлийн 7-р сарын 27-ы өдрийн дугаарт онлайнаар нийтлэгдсэн байна. Судалгааны тулаар тус сэтгүүлийн эрхлэгч Dr. Thoru Pederson “Энэхүү судалгааны үр дүн нь эмнэлзүйн аргачлалыг шинэ түвшинд гарахад маш том хаалга нээж өгч байна. Тэд амьтад болон хүүхдүүд яагаад “шархаа долоодог” талаар боломжит тайлбарыг өгч чадлаа” гэж цохон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Shud.mn