АНУ-н University of Cincinnati (UC)-ийн судлаачид ам зайлагч шингэнд байгаа хэдэн төрлийн молекул маркеруудад үндэслэн амны хөндий, залгиур орчмын хорт хавдрыг эрт шатанд нь илрүүлэх чадвартай оношлогооны аргачлал хөгжүүлж байна.
Тус Их Сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхмийн профессор, Cincinnati Их Сургуулийн Хавдар судлалын төвийн эмч Scott Langevin, PhD Америкийн Хавдар Судлалын Нийгэмлэг (American Cancer Society)-ээс энэхүү судалгааны ажлын чиглэлээр 728 000 ам.долларын тэтгэлэг санхүүжилт аваад байна.
“2017 оны байдлаар АНУ хэмжээнд амны хөндий ба залгиурын хорт хавдрын 49670 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 9700 хүн хавдрын улмаас нас бараад байгаа нь энэ чиглэлийн хорт хавдарын тавилан урьдын адил сайн биш үзүүлэлттэй байгаа нь харагдаж байна” гэж Scott Langevin эмч хэллээ.
“Амны хөдний хорт хавдарын эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс ихэнхдээ 2 жилийн дотор дахин сэдэрдэг. Хорт хавдрын дахилтыг хэдий чинээ эрт илрүүлнэ эмчилгээний үр дүн сайн байх тул энэ чиглэлийн эрт илрүүлэг оношлогооны аргачлал нь маш чухал юм” гэж тэрээр цохон тэмдэглэлээ.
Эх сурвалж: Shud.mn, нийтлэлч: Ч.Гантөмөр