Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан билээ. Уг асуудлыг өнөөдөр УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  хэлэлцэж гишүүдийн 80 хувь хоригийг дэмжихгүй гэсэн санал гаргалаа. 

Өнгөрсөн баасан гарагт болсон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ч мөн л хоригийг хүлээн аваагүй юм.