Зургаа дахь удаагийн иргэний андгай өргөх ёслолд анх удаа даунтай хүүхдүүд оролцоно

Монголын Залуучуудын Холбоо залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагааг орон даяар 16 дахь жилдээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн Иргэний андгай өргөх ёслолд анх удаа дауны синдромтой буюу Оюуны ялгаатай хөгжилтэй залуус оролцох гэж байна. Ёслолын үеэр Г.Орхон иргэний үнэмлэхээ гардан авах бол Б.Ананд тус ёслолд оролцох юм байна.

Энэхүү ёслолын үйл ажиллагаа нь 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСАН ӨДӨР-ийг тохиолдуулан зохион байгуулагддаг бөгөөд Их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөллүүд оролцдог. п

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн 850 сурагч нэгэн дор андгайгаа өргөж, 33 төлөөлөл сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авдаг онцлогтой билээ. 

Мөн үйл ажиллагааг МҮОНРТ орон даяар шууд дамжуулан хүргэх юм.