Шинэ жилийн баяр миний хувьд хамгийн том баяр. Өнгөрч буй жилийнхээ амжилт, алдааг дүгнэж ирэх ондоо хэрхэн юу бүтээхээ төлөвлөдөг их чухал цаг мөч л дөө. Тиймээс манай тооллын 2019 дэх шинэ он, миний тооллын 28 дахь шинэ жилээ утга учиртай, дурсамж дүүрэн тэмдэглэхийг хүсч байна. Гэхдээ энэ шинэ жил минийх биш тэднийх байх болно. Тэд гэж миний эцэг, эх. Хайртай ижий, аавыгаа баярлуулна гэж явсаар нэг мэдэхэд олон баярын ширээ өнгөрч, олон өвөл улиран одсон байна. Одоо л бодитой…. Тэд Бали арал дээр бал сараа тэмдэглэж, шинэ оноо угтах болно. Энэ бол мөрөөдөл минь юм. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээнэ.
Ингээд мөрөөдлийнхөө төлөвлөгөөний нэгээхэн хэсгээс та бүхэндээ хуваалцъя.
Яагаад заавал Бали гэж….
“Балид болсон явдал” солонгос олон ангит киног үзсэнээс хойш л энэ арал руу явах мөрөөдөлтэй болсон. Тэрнээс хойш олон ч сайхан хосууд тэнд бал сараа тэмдэглэж, шинэ оноо угтахыг харж, битүүхэн атаархсаар байсан. Харин энэ удаа би тэнд байх болно.
Шинэ жилээр Балид байх 5 шалтгаан….
1. Цаг агаар
Энд шинэ жилээр дэлхийн хамгийн гайхамшигтай үдэшлэг болдог гэдэг. Мөн хүйтэн утаатай агаараас холдож, зөөлөн, чийглэг уур амьсгалтай үзэсгэлэнт далайн эрэг дээр шинэ жилээ тэмдэглэх мөрөөдөл минь хөтөлсөн. Дунджаар 27 хэмийн дулаантай аж. Шинэ жилийн орой төрөл бүрийн коктель, шампанск, дарснуудаас
дуртайгаа сонгож, тансаг зэрэглэлийн зочид буудал, амтат хоол, зуушнаас сонголтоо хийхийн зэрэгцээ Бали арал дээрх шинэ жилийн хөтөлбөр, арга хэмжээнд үнэ төлбөргүй оролцох боломжтой юм билээ.
2. Уугуул нутгийнхан ба Балигийн наадам
Байнга таардаг, харж байсан ч юмуу эсвэл урьд нь улиг болсон зүйл ямар нэг зүйл энд давтагдахгүй. Шинэ хэл, соёл, нууцлаг амьдрал, өвөрмөц зан заншил бүхий уугуул иргэд. Бүхий л үйлчилгээний газрууд, тансаг ресторан, орон нутгийн иргэдийн үйлчилгээний төвүүдээр зочлон хамгийн гайхалтай шинэ жилийг тэдэнтэй хамт тэмдэглэх болно. Ялангуяа Бали арлын шинэ жилийн фестивальд /Puputan Badung Square in Depensar on New Year’s Eve/зочилж, сурагчдыг парад, шашны наадам, алдарт DJ нарын галзуу, доргио хөгжим зэргийг мэдэрнэ.
Эндээс холгүй маш олон алдартай хийгээд тансаг зэрэглэлийн үйлчилгээний газрууд тэрчлэн тун энгийн сайхан үйлчилгээтэй гоёмсог бар, рестаронууд ч элбэг байдаг гэсэн.
3. “Төмсний тэргүүн” Шинэ жилийн баяр
Хязгааргүй тэнгис, үлгэрийн мэт үзэсгэлэнт цөөрөм, хамгийн сайхан наран шарлагын газрууд энд бий. Энэ бол Шинэ жил тэмдэглэх төгс газар юм. Төмсний тэргүүний хувьд хоёр өдрийн баярын арга хэмжээг зохион байгуулдаг гэнэ. Тэдний шинэ жил 12 дугаар сарын 31-ний 15 цагт эхэлж, нэгдүгээр сарын 1-ний 2 цаг хүртэл үргэлжилдэг ажээ. Мэдээж, амьдралын хором мөч бүхнээс таашаал авч, аз жаргалыг мэдрэхээр аялалд гарсан учир дуртай бүжгээ хөгжмийн хэмнэлд нэрж, хөгжилдөн зөвхөн эндээ 2 өдөр галзуу доргиж болох юм билээ. Энэ жилийн шинэ жилээр “Rudimental” олон улсын DJ болон “Balinese” соёлын тоглолтууд жуулчдыг доргионо.
4. Тэнгисээс дээш зургаан метр өндөрт
Далайн түвшнээс дээш 15 метр өндөртэй, 1700 хавтгай дөрвөлжин метр талбайтай энэхүү зочид буудал нь ДЭЛХИЙН хамгийн алдартай агаар дээр баригдсан зочид буудал юм. Энэ бол домогт Семинакийн наран шарлагын газар гэгддэг ба Шинэ жилийн Ева салютыг харахад хамгийн тохиромжтой газар юм. Нэвтрэх үнэ ойролцоогоор 24 ам.доллар бөгөөд харьцангуй хямд үнэд тооцогддог.
5. Deus Ex Machina
Хэрэвзээ дуу чимээнээс хол байхыг хүсвэл Балигаас холгүйхэн орших Кантау хотын нам гүмхэн далайн төвшнөөс дээш 10 км-т орших далайн эргийн тосгон руу очиж болно. Энд Индонези болон барууны хоолны газрууд ихтэй ба дуртай хоолоо захиалахын зэрэгцээ хамгийн амттай коктейлийг эндээс амталдаг ажээ.
Та бүхэнтэйгээ аяллын төлөвлөгөөгөө хуваацахад ийм байна. Тэгвэл бас нэг мөрөөдлөө дэлгэе.
- - ЭНЭ ШИНЭ ЖИЛ МИНИЙХ БИШ ТЭДНИЙХ -
- Энэ шинэ жил миний мөрөөдлөө биелүүлэх мөч байх болно. Ээж аавдаа би жинхэнэ тэнгис, далайг үзүүлнэ.
АЯЛАЛД ГАРАХ ҮНЭХЭЭР АМАРХАН БОЛЖЭЭ
1. Хадгаламжтай аялал
Нэгэн үе аялалд мөнгөтэй бас заавал гадаад хэлдээ мундаг хүмүүс л явдаг гэсэн “тэнэгхэн” бодолтой байв. Гэвч цаг үе шал өөр болж, энэ бодол ор мөргүй арчигдав. Google map, google translate-тэй хүн ганцаараа ч дэлхийг хэрж чадахаар болж, аяллын компаниуд ч олон сонголттой тун боломжийн хөтөлбөрүүдийг санал болгодог болсоон.
Тэгж байтал саяхан манай найзын компани “АЯЛЛЫН ХАДГАЛАМЖ” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаа дуулгав. Тэр нь яадаг юм бэ гэтэл, “Аялагч манай компанид сар бүр мөнгөн хуримтлал өөрийнхөө нэр дээр бүртгэл үүсгүүлж хадгалах боломжтой юм. Бид хадгаламжийн мэдээллийг тухай бүрт нь мэдээлж, холбогдож байна. Ингээд аялалд гарахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгөтэй болмогц нь бид хөтөлбөрийнхөө дагуу аялалдаа гаргана. Ингэж манайд хуримтлал үүсгэсэн харилцагчийн хувьд нийт аяллын үнийн дүнгээс 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой” гэлээ.
Ёстой санадаг санаа. Над шиг банканд мөнгөө хадгалж ч амжихгүй үрчихдэг, аялалд гарна гэж төлөвлөж байсан ч цуглуулж явсан мөнгөө өөр зүйлд зарцуулчихдаг, тэгж явсаар аялсан ч юмгүй, авсан ч юмгүй болчихдог хүмүүст тун хэрэгтэй зүйл ажээ.
2. Зээл аваад аялалд гарч болно
Өөр нэг зүйл гэвэл, аяллын зээлийн үйлчилгээ. Яг одоо бэлэн мөнгөгүй эсвэл бүх төлбөрөө нэг дор төлөх боломжгүй байгаа тохиолдолд зээл аваад дуртай улс руугаа аялах боломжтой болжээ. Энэ үйлчилгээнд хамрагдахад гол нь тогтмол орлоготой байх шаардлагатай бөгөөд 5 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой гэнэ.
Энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд
1. Иргэний үнэмлэх
2. Цээж зураг
3. Оршин суугаа хаяг
4. Ажил олгогч байгууллагын цалингийн тодорхойлолт
5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулга
6. Сүүлийн нэг жилийн дансны хуулга зэргийг
бүрдүүлээд аяллын компанидаа өгөхөд л хангалттай гэв.
- БИД БАЯЖИХАА ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ, ЦАГ ХУГАЦАА БИДНИЙГ ХҮЛЭЭХГҮЙ ОДОО ЭЦЭГ ЭХЭЭ БАЯРЛУУЛ
Энэ мэтчилэн аялахад өргөн боломж бий болжээ. Найзынхаа аяллын компанийн энэ боломжуудыг сонсоод төрсөн сайхан бодол гэвэл бид баяжихаа хүлээх хэрэггүй болж. “Мөнгөтэй болоод л аялана даа, баяжиж байгаад л эцэг, эхийнхээ ачийг хариулна даа” гэсэн бодлоо бодит болгох боломжтой ч болж.
Фэйсбүүк хуудастаа бид чинь “Нэрийг нь өндөрт өргөнө өө. Тун удахгүй тэнгис далай үзүүлнэ. Хүүгээ, охиноо хүлээгээрэй” гээд л постлоод байдаг. Тэгтэл цаг хугацаа биднийг хүлээхгүй нисэн одож, нэг харахад л эцгийн санчигны үс бууралтаж, эхийн нүүрний үрчлээ нэмэгдчихсэн байдаг. Одоо л тэднийгээ баярлуулах минь, мөрөөдлөө биелүүлэх минь. Энэ шинэ жил миний мөрөөдлөө биелүүлэх мөч байх болно. Ээж, аавдаа би жинхэнэ тэнгис далайг нь үзүүлнэ ээ.
Танд ч мөрөөдлөө бодит болгож, аз жаргалтай дурсамжаа бүтээхийг хүсэн ерөөе.