УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах саналаа өргөн барилаа
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хувь эзэмшдэг компаниудаараа зээл авсан төр, улстөрийн албан тушаалтнуудыг огцруулж хуулийн зохих хариуцлага хүлээлгэхийг олон нийтийн зүгээс шаардсаар байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах саналд гишүүдийн гарын үсгийг цуглуулахаар болсон талаараа өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан билээ. Түүний энэ албан бичигт 27 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-ын даргад өргөн барих боломж бүрдсэн байна.
Тэрбээр УИХ-ын даргад Засгийн газрыг огцруулах саналаа өргөн бариад гарч ирээд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Д.Хаянхярваа: "Би монголын ард түмнээс уучлалт гуйж байна. Монголын ард түмний өмнө үүрэг хүлээсэн гишүүд бид Засгийн газраа огцруулах гэж байгаадаа уучлалт хүсч байна. Монголын ард түмний эрх ашиг гэж байхаас биш намын эрх ашиг гэж байх ёсгүй. Иймд бид Монголын ард түмний эрх ашгийн үүднээс 27 гишүүн гарын үсэг зурж засгийн газрыг огцрууах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Ингээд бид дараах үндэслэлүүдээр МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах санал гаргаж байна
Нэгд, ЖДҮХС-тай холбогдсон асуудлаар Засгийн газрын гишүүд, намын удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлага тавьсан. Гэвч өөрсдийн танил тал, хамаарал бүхий хүмүүст ЖДҮ-ийн зээлийг олгосон сайд нарт өнөөдрийг хүртэл хариуцлага тооцсонгүй. Иймд Ерөнхий сайд ЖДҮ-д холбогдсон албан тушаалтнуудыг хаацайлсан байна гэж үзэж байна.
Хоёрт, Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Ерөнхий сайд Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байна. Ерөнхий сайд өөрөө ард иргэдийг элдэв цуглаанд турхирч байна6
Гуравт, Гадаадын иргэнд лиценз дамлан зарсан, ЖДҮ-д холбогдсон сайд нартаа ёс зүйн хариуцлага тооцож чадахгүй байна. Тэдэнд барьцаалагдсан байдалтай байна.
Дөрөвт, 2019 оны төсвийг боловсруулж батлахдаа хариуцлагагүй хандсан. 2019 онsu бид төсөвгүйгээр угтах, ноцтой үр дагавар гарах эрсдэлтэй үүсээд байна.
Тав. Оффшор бүсэд байгаа мөнгийг оруулж ирэх энэ чиглэлд тодорхой алхам хийж чадахгүй байна.
Зургаа, та бүхэн мэдж байгаа төрийн албан хаагч ажлын байран дээрээ амиа алдсан . гадаадын тусгай алба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тусгай ажиллагаа явуулсан . Засгийн газартай тохиролцож ийм ажиллагаа явуулсан гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Төрийн хамгаалтад байгаа албан хаагчаа хамгаалж чадахгүй байна. Иймд төрийн албан хаагчаа хамгаалж чадахгүй байгаа төр, иргэдээ хамгаалж чадах уу гэдэгт эргэлзэхэд хүргэж байна." гэлээ.
Гарын үсэг зурсн гишүүд: