Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хувь эзэмшдэг компаниудаараа зээл авсан төр, улстөрийн албан тушаалтнуудыг огцруулж хуулийн зохих хариуцлага хүлээлгэхийг олон нийтийн зүгээс шаардсаар байгаа билээ.
Тэгвэл Ерөнхий сайд ЖДҮХС-тай холбогдсон хүмүүст хариуцлага тооцсоныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өөрийн сошиал хуудсаараа дамжуулан мэдээллээ.
ЖДҮХС-гаас зээл авсан: доорх нэр бүхий албан тушаалтнууд ажлаа өгч байгаа юм байна.
1. Ш.ЛХАМСҮРЭН БХБ-ын дэд сайд
2. Ц.НЯМ-ОСОР ТӨБЗГ-ын дарга
3. Д.БАЯРСАЙХАН УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
4. Ц.АМАРСАНАА "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал
Харин УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох нь хуулиараа УИХ-ын бүрэн эрхийн асуудал бөгөөд хууль зөрчсөн эсэхийг зөвхөн хууль, шүүхийн байгууллага л эцэслэнэ хэмээн тэрээр бичжээ.