НИТХ ээлжит бус хуралдаан баасан гарагт болно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид бямба гарагт хуралдаж, ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-нд хуралдуулахаар тогтжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арвандүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурал асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх хуулийн заалттай тул ийнхүү ээлжит бус хуралдаан зарласан байна.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг ирэх баасан гарагийн 09.00 цагт эхэлнэ.