НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн азтанаар 3 хүн тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2018 оны аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтуудыг хамруулсан сугалааны тохирол өчигдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа.

Тохирлоор, 50 мянган төгрөгийн азтан 22,484, 200 мянган төгрөгийн азтан 1,994, нэг сая төгрөгийн азтан 219, 5 сая төгрөгийн азтан 27, 10 сая төгрөгийн азтанаар 3 хүн тодорлоо. 

Харин 175 сая төгрөгийн шагналтай супер сугалааны азтан тодорсонгүй.