Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдааныг ирэх арванхоёрдугаар сарын 7-ныг дуустал зохион байгуулж байна. Энэхүү уралдаанаар ЖДҮ-ийн салбар болон нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх, шинэ санаа, санаачилгыг дэмжихийг зорьж байгаа аж.
Аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага гарааны бизнес эрхлэгчдэд нээлттэй бөгөөд шинэ технологи нэвтрүүлэх, нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэсэн хоёр төслийг шилдгээр шалгаруулах юм байна. Төслийн танилцуулгыг нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын байранд хүлээн авна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс