Маргаашийн  дугаарын хязгаарлалтыг ЦУЦАЛЛАА

Тээврийн цагдаагийн албанаас дөнгөж сая шийдвэрээ өөрчилсөн тухай мэдээллийг ирүүллээ. 

Маргааш буюу 11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэллээ.

Тус албанаас өнөөдөр 14:00 цагийн үед 4, 9-өөр төгссөн дугаартай автомашиныг арваннэгдүгээр сарын 17-ны Бямба гарагт дугаарын хязгаарлалтад хамруулна гэсэн шийдвэр гаргасан байсан юм.Өөрөөр хэлбэл, энэ амралтын өдрүүдэд буюу маргааш болон нөгөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.