Маргааш 4, 9 -өөр төгссөн автомашин дугаарын хязгаарлалтад хамрагдана 

11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт буюу маргааш 4, 9 -өөр төгссөн автомашин дугаарын хязгаарлалтад хамрагдана гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн ажлын өдрийг энэ долоо хоногийн Бямба гараг руу шилжүүлсэн учир ийнхүү маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна.

Харин Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Пүрэв гарагт дугаарын хязгаарлалт үйлчлээгүй тул 4, 9 -өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгслийг маргааш хязгаарлахаар болсон аж.

Харин Баасан гарагийн /0, 5-аар төгссөн/ өдрийнхийг шилжүүлэхээр хоёр өдөр дараалан явахгүй болчих учраас дээрх шийдвэрийг гаргасан байна.

Дугаарын хязгаарлалт 08:00 цагаас 20:00 цагийн хооронд хүчинтэй байдаг билээ.