Залилах гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн анхааралд!

“Америкийн Нэгдсэн Улсын хөрөнгө оруулалттай эрсдэлийн сан”-тай гэж иргэдийг хууран мэхэлж, “Ultimate Cycler” гэх цахим хуудсаар дамжуулан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт өртөж хохирсон иргэд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана уу.

Тус хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатар /утасны дугаар: 91118540/-тай холбогдоно уу.

МӨРДӨН БАЙЦААХ АЛБА