“Лантуун дохио” төрийн бус байгууллагаас 2017 онд зорилтот бүлгийн, амьжиргааны түвшин доогуур хүчирхийлэлд өртдөг болон хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдэд чиглэсэн, тасралтгүй үйл ажиллагаа явуулах  “Ид шидийн орон” төслийг Баянхошуунд хэрэгжүүлсэн билээ. 

Тэгвэл тус ТББ-аас нийслэлийн алслагдсан гэр хорооллын зүүн бүсэд “Ид шидийн орон-2” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

 “Ид шидийн орон 2” төв нь Улаанбаатар хотын зүүн зах буюу Улиастайн эцэст, 4,200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, граж болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох бөгөөд одоогийн Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс 2 дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох аж. 

Төсөлд шаардлагатай нийт санхүүжилтийн тэн хагасыг буюу 740 сая төгрөгийг "Энержи Ресурс" компани хандивласан байна.

Энэ дашрамд хүүхэд хамгааллын чиглэлд томоохон хөрөнгө оруулалтыг хийсэн "Энержи Ресурс" компаны хамт олон талархал илэрхийлэе. "Ид шидийн орон-2" төвийн барилга бүтцийн ажил 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд тэр хүртэл хугацаанд зураг төсөл, ажлын зураг, дэд бүтэц болон бусад бэлтгэл ажлуудыг хийх юм байна.