Энэ бямба гараг буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр төрийн өмчийн бүх цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “Монгол бахархлын өдөр” тохиосон билээ. Харин энэ өдөр бүх нийтээр амардаг бөгөөд Засгийн газрын хуралдаанаар баасан гарагт нь мөн амрах шийдвэр гаргасан. Ингэснээр арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн ажлыг дараа долоо хоногийн бямба гарагт шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гарагийн ажил болон хичээлийг энэ бямба гарагт нөхнө.
Харин төрийн бус өмчийн зарим сургуулиуд өнгөрсөн баасан гарагт хуваарийн дагуу хичээллэсэн тул энэ хагассайн өдөр хичээл нөхөхгүй юм байна.