УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас нь Д.Хаянхярвааг огцруулсаны хариуд тэрээр өөрийн бланкан дээр У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэнэ гэж мэдэгдсэн. Харин УИХ дахь М.Энхболдын талын гэгддэг зарим завуу гишүүд Д.Хаянхярваа бидэнд ямар гавьяа байгуулсан юм.
Энэ хүний өс хонзонг авах гэж Засгийн газрыг огцруулах нь бидний нэр хүндэд ч тэр МАН-ын нэр хүндэд ч тэр сөрөгөөр нөлөөлнө, бид ирээдүйгээ бодох нь зөв тиймээс гарын үсэг зурахгүй гэж тохирсоныг эх сурвалж мэдээллээ. Өчигдөр орой МАН-ын бүлгийн хурал дээр санал хураахад эхлээд 29:29 гэж тэнцсэн, дахиад санал хураахад нэмж хоёр гишүүн орж ирж 32/27 нэг хүчингүй санал гарч Д.Хаянхярваа бүлгийн даргын суудлаасаа огцорсон юм. Энэ нь ч залуучууд У.Хүрэлсүх рүү урваж эхэлсэн гэдгийг нотлож байх шиг.