МАН-ын бүлгийн хурлын шийдвэрээр Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцрууллаа

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярвааг бүлгийн даргын албан тушаалаас огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн санал хураалаа.

Бүлгийн хуралд 60 гишүүн оролцож нууц санал хураалт явуулахад 29, 29-өөр тэнцсэн тул дахин санал хураалт явуулсан байна. Ингээд дахин санал хураалтаар 32 гишүүний саналаар Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас огцруулах санал дэмжигдлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөрийн хуралдаанаар  бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах саналыг МАН-ын Удирдах зөвлөлд оруулсан билээ. 

Харин энэ асуудлаар  Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ өөрийг нь үндэслэлгүй огцруулах гэж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимийн огцруулах гарын үсгийг цуглуулна гэдгээ мэдэгдсэн юм.