МАН-ын Удирдах зөвлөлийн бүлэг өчигдөр /2018.11.12/ 22 цагийн орчим хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Д.Хаянхярвааг, Нийслэлийн засаг даргаас С.Батболдыг огцруулах саналыг дэмжсэн билээ.
Харин өнөөдөр 10 цагаас хуралдаж УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Д.Хаянхярвааг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон юм. Мөн УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг намын дарга У.Хүрэлсүх намын бүлэгтээ танилцуулах юм байна.
С.Батболдыг Нийслэлийн засаг даргаас огцруулах эсэх асуудлыг НИТХ-аар 15 хоногийн дотор хэлэлцэх учиртай.