Colgate шүдний оо хавдрын эсийг олшруулагч бодис агуулж байсныг илрүүлжээ

Дэлхийн бараг бүх улсад танигдсан, хэрэглэгчдийнхээ тоогоор тэргүүлэгч Colgateбрэндийн шүдний оог хавдрын эсийг олшруулагч бодис агуулж байсныг илрүүлсэн байна.

Тодруулбал, Эрдэмтдийн хийсэн шинжилгээний дүнд Colgate оонд хүний эрүүл мэндэд хортой, хорт хавдрыг түргэсгэдэг байж болзошгүй Triclosan (триклосан) хэмээх аюултай бодис агуулагддаг гэдэг нь тогтоогдсон байна. Химийн хорт бодис судлалын сэтгүүлд нийтлэгдсэнээр триклосаныг их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд хорт хавдрын эсүүд олширч байжээ. Триклосанын аюултай нөлөөг судлаж илрүүлсэн ганц судалгаа нь энэ биш бөгөөд өмнөх судалгааны дүнд ч хүний биед хортой, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг нь тогтоогдож байсан аж.

Триклосан нь хүний арьсанд хурдан шингэдэг, гормоны үйл ажиллагаанд саад учруулж, дотоод шүүрлийг процессийг сааруулдаг байна.

Environmental Health Perspective сэтгүүлд 2008 нийтлэгдсэн судалгааны дүнгээс танилцуулья. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар 6-аас дээш насны 2517 хүний биед хийсэн сорилоор тэдний 75 хувийнх нь шээсэн триклосан бодис илэрсэн гэдэг. Химийн үйлдвэрт өргөн ашигладаг уг бодисыг ахуйн хэрэглээний хэд хэдэн угаалгын нунтаг, гар ариутгагч шингэн, үжлийн эсрэг бэлдмэлийн найрлагад байсныг ч илрүүлсэн байна. Триклосан эхлээд арьсанд нэвтэрч (маш хурдан нэвчиж нэвтэрдэг онцлогтой), дараа нь цусанд орж, улмаар дааврын тэнцвэрийг алдагдуулж хүний эрүүл мэндийг сүйтгэдэг гэнэ.

Харин Colgate компани уг мэдээллийн хариуд өөрийн нэрийн шүдний ооны найрлагад байгаа триклосаны хэмжээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээний биш гэжээ. АНУ-ын Засгийн газраас триклосаныг ашиглалтыг хэрхэн зохицуулах талаар ямар хориг тавьсан зүйл байхгүй бөгөөд дэлхийд ганц Канад улс л уг бодисыг ашиглахыг бүрэн хориглосон байдаг.

Colgate оог 1896 онд Уиллиам Колгейт нээсэн бөгөөд анх шилэн саванд савласан оог 1873 онд худалдаанд гаргаж байсан түүхтэй. Түүнээс хойш 1920-иод онд анх удаа Малайзад экспортлосноос хойш дэлхий дахинд тархаж өдгөө дэлхийн хүн амын 45 хувь нь хэрэглэдэг гэсэн тоо бий.

Эх сурвалж: www.worldhealthcareuk.info